2013 оны наймдугаар сарын 23-нд “Нарантуул”-ын хүнсний зах шатсан. Ингээд 55 хоног өнгөрөх хугацаанд галын дүгнэлт гарсан зүйл бол байхгүй байгааг түрээслэгчид өчигдөр мэдээлсэн. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр богино холбоо үүсч “Нарантуул” зах шатсан, Прокурорын байгууллагад хэрэг нь шилжсэн гэсэн мэдээллүүд гарах болсон. Тэгэхээр галын дүгнэлт гарсан эсэхийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Бид "Нарантуул"-ын хохирлоо хэмжээ болоод галын дүгнэлт гарсан байна гэсэн мэдээллийн дагуу Мөрдөн байцаах газарлуу холбогдож тодруулсан. Гэвч одоогоор гараагүй худал ташаа мэдээлэл цацагдсан гэсэн" гэв.



















































