
Энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн онцгой байдалд гарсан гал түймрийн дуудлагын хувьд байшин шатсан зургаа, хог шатсан хоёр, цахилгаан хэрэгсэл шатсан нэг, машин шатсан нэг, бусад нэг дуудлага иржээ. Дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт дөрөв, Налайх дүүрэгт нэг, Сүхбаатар дүүрэгт нэг, Сонинохайрхан дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага тус тус ирсэн байна.