
Осол гаргаж, хүний амь авдагаараа "алдартай" "Ми-8" онгоц Мөнгөнморьт суманд дахин осолдсон тухай хаанаас эх сурвалжтай нь үл мэдэгдэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд олон нийтийг сандаргаад авсан. Хэдэн хүн явсан бол, бэртэж гэмтсэн болов уу? гэж чих тавих хүлээцгээж байсан. Харин онгоц ослын буулт хийж, ямар нэгэн хохирол гараагүй гэснээр энэ хэрэг намжлаа. Гэсэн ч тэр зугаалж яваад фактлах шахсан "Ми-8" онгоцоор хэн, хэн байв? гэдэг олны сонирхлыг татаж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр энэ онгоцонд "АПУ" ХХК-ны дэд захирал Л.Батжав, "Голомт" банкны дэд захирал Г.Ганхуяг зэрэг есөн бизнесмен, нэг хүүхэд явж байжээ. Ямартаа ч онгоц нь ослын буулт хийсэн ч эдгээр анчид өөрсдийн олны анхааралд өртснийг үл тоон ангаа амжилттай үргэлжлүүлсэн бололтой.