“НАСА”-гаас ирэх 11-р сард болох сансрын агентлагийн шинжлэх ухааны бага хуралд Хятад судлаачдыг оролцуулахыг хориглоод байгаа. Харин энэ алхам нь Хятадын эрх мэдэлтнүүдийн дургүйцлийг төрүүлжээ.
Синьхуа агентлагаас Хятадын эрдэмтдийг “НАСА”-ийн судалгаанд буцаан оролцуулахыг хүссэн захидал илгээсэн гэж мэдээлжээ. Харин “НАСА”-гаас дээрх асуудалд богино хугацаанд хариулт боломжгүй гэж үзсэн байна. 2011 онд АНУ-ын засаг, захиргаанаас “НАСА”-ийн төсвийн мөнгө Хятад болон түүний хамсаатнуудад очихоос урьдчилсан сэргийлэх хууль баталсанаас энэ зөрчил үүсэлтэй юм. “НАСА”-гаас үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд Сансрын телескоп судалгаанд Хятадууд оролцох ёсгүй гэж үзсэн. Гэхдээ Хятадын талаас үүнийг ялгаварлан гадуурхалт гэж үзсэн хэвээр байна. Хятадын коммунист намын төв хорооны ажилтан Гонг Ли, “Энэ хориг нь хүйтэн дайны үед НҮБ, ЗХУ-ын эсрэг авч байсан хоригоос ялгагдах зүйл байхгүй” гэж тэмдэглэсэн байна. Харин “НАСА”-гаас энэ тал дээр одоо болтол байр сууриа илэрхийлээгүй гэнэ. Сансрын телескоп судалгаа нь нарны системийн гадна байгааг гаригуудыг хайх хөтөлбөр юм. Энэ хориг нь цаад утгаараа Хятадын тагнуулчдаас айсан хэрэг гэж ажиглагчид дүгнэжээ.
