
Мөн хохирогчийг буудсан бууг нь хураан авч эд мөрийн баримт болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр, залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгадаж байсан аж. Цагдаагийн байгууллагад хүн нас барлаа гэх дуудпагыг тус баарны дээд давхарт байрлах зочид буудлын үйлчлэгч өгсөн бөгөөд тэрбээр буудлын гурван номерт хоёр залуу орсон. Гэтэл удалгүй араас нь хоёр эмэгтэй дөрвөн залуу орж ирсэн. Тэд нөгөө хоёр залуу байгаа өрөөнд орчихоод шуугилдаад байсан. Тэгэхээр нь "Энэ хоёр хүний өрөө, бусад хүмуүс нь гар" гээд буудлаас гаргасан юм. Ингээд удалгүй хоёр цаг орчмын дараа нэг залуу хаалгыг нь хүчтэй балбаж танай буудлын өмнө үхсэн хүн байна гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэв. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс гадна Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (2)