Египетийн Каир хотод Христийн сүмд хуримын ёслол болж байх үеэр мотоцикль унасан этгээд гал нээсэн байна. Энэхүү халдлагын улмаас 3 хүн нас барж, 8 хүн шархаджээ. Өнгөрсөн долдугаар сард хуучин ерөнхийлөгч Мухамед Мурсийн дэглэмийг түлхэн унагаахад дэмжлэг үзүүлсэн гэж лалын шашинтнууд тус сүмийн эздийг буруутгаж байжээ. Гэсэн хэдий ч долдугаар сарын сүүл гэхэд ямар нэгэн хамгаалалтгүй үлдсэн гэж сүмийн удирдлагууд цагдаагийнханд мэдэгдсэн байна. Одоогоор халдлага үйлдсэн этгээдийг олж тогтоогүй байгаа гэнэ.

Египетийн ард түмний 10 орчим хувь буюу 8 сая хүн Христийн шашин шүтдэг. Египетийн армийн ахмад, хуучин ерөнхийлөгч мухаммед Мурси эрх мэдлээсээ буусан байхад лалын бүлэглэлүүд Христийн шашинтнуудыг буруутгаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.


























































