
Австралийн зүүн хэсэгт хээрийн түймэр дэгдлээ. Түймрийн улмаас хэдэн зуун барилга байшин сүйдсэн бөгөөд хор хөнөөл нь ихсэж магадгүй гэж үзэн онц байдал зарлажээ. Одоогоор 37 мянга гаруй газар үнсэн товорго болж байгаа юм. Олон сар хур бороо ороогүй учраас Австралид хуурайшилт ихтэй байгаа ажээ. Үүнээс шалтгаалан цаашдаа түймэр газар авч, их хэмжээний хохирол амсаж болзошгүй хэмээн эрх баригчид эмээж байна. Австралийн нийслэл Сидней хотын төв хэсгээс 80 орчим километр газарт түймэр асч, аврагчид ажиллаж эхэллээ. Тус улсад ойрын хэдэн өдөр хуурайшилт үргэлжилнэ хэмээн цаг уурчид мэдэгджээ.


























































