
Өчигдөр ХУД-ийн 11-р хороонд 32 настай эрэгтэй О-г үл ялих зүйлээр шалтаглан 23 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож гэмтээн ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа хэргийг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх болоод өртөх тохиолдол байнга шахуу гарч байна.
Д.Ундрах /24tsag.mn/