
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2А хэсэг 13 дугаар байрны зүүн талд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Эрхэс” амралтын газрын дэргэд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад Сэлхийн задгайд иргэн Т-ын хашаанд хөрсний өвс шатаж 1 га орчим талбайд тархан шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн гудамжинд цахилгааны утас, хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад цахилгааны нэгдсэн тоолуурын тэжээлийн утас шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/