
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2 ТӨК-ны зүүн талд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад Зомлиом загварын өргөгч автомашины хойд талын дугуй шатаж байсныг унтраажээ. Аврах ангийнхан шуурхай ажилласнаар 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/