
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ....тоот байранд хүн амины хэрэг гарсан мэдээлэл байна хаалгийг нь онгойлож өгнө үү гэсэн дуудлага ирснээс аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж хаалгыг онгойлгоход гэмт хэргийн ул мөр байхгүй байсан байна. Энэ мэт хүмүүс худал мэдээлэл өгч аврагч нарт ачаалал тарьж, цаг завийг нь үрж байх хооронд цаана нь олон арван хүнд тусламж хэрэгтэй болж байдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/