
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд барьж байгаа барилга нурж хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газарт 03:06 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад барьж байгаа барилгын нэг давхарын зуурмаг цутгах явцад фасадны хэсэг нурж 28 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй нар зуурмаганд дарагдсан байсныг гаргаж, 20 настай эрэгтэй, 18 нас эрэгтэй нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/