
Өчигдөр 71-41 уба дугаарын элентра маркийн автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож мотоциклтой хүмүүсийг мөргөж осол гаргасан байна. Зохицуулагч цагдаа нарыг ирээд Драгер үлээлгэх гэхэд “ Би угаасаа согтуу, үлээхгүй” гэсэн байна. Мөн мотоциклтой хүмүүс өөрсдөө унасан гэж маргасан аж. Согтуу жолооч орчноо мэдэрдэггүй, сэтгэн бодох чадваргүй болдог, толиндоо харсан ч түүнд юу ч харагдахгүй, бүрэлзэх эсвэл хий юм харагдах зэрэг байдал илэрдэгээс ийм асуудал гардаг гэдгийг хурандаа С.Энхтөр анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)