Египет улсын цагдаа нар хуучин ерөнхийлөгч Мухамед Мурсийг дэмжсэн хэдэн зуун жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий ашиглаж байна. Гол мөргөлдөөн Суннит шашны хамгийн том сургуулийн нэг болох Ал-Азхар их сургуулийн орчимд хоёр өдрийн турш үргэлжилж байгаа ажээ. Оюутнууд сургуулийн кампус дотор жагсаж, захиргааны ордон руугаа чулуу шидлэн хаалга цонхыг нь хагалсан байна. Хүч хэрэглэхээ зогсоож, кампусыг орхихыг жагсагчдад сануулсан боловч өнгөрсөн долдугаар сарын сүүлийнх шиг цагдаа нар луу хүч хэрэглэх гэж оролдсон гэдгийг эрх баригчид онцолжээ. Тиймээс ийм алхам хийхээс өөр аргагүй байдалд орсон гэнэ. Өнгөрсөн долдугаар сард ерөнхийлөгч Мухамед Мурсийг засгийн эрхээс буусны дараагаар хэдэн мянган хүн эсэргүүцэн жагсаж байгаа юм.

