Азийн сансрын судалгааны салбарт Энэтхэгчүүд чухал нээлт хийж магадгүй. Учир нь Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагаас Улаан нүдэн гаригийн тойргийн замд гарах бэлтгэлээ базаагаад дуусчээ. Уг сансрын хөлөг нь Ангараг гариг дээрх орчны өөрчлөлт, хөрсний гадаргуугийн талаарх мэдээллийг цуглуулах юм. Хэрвээ энэ ажиллагаа амжилттай болвол Энэтхэг улс нь Америк, Орос, Европын орнуудын дараа орох дөрөв дэх том сансрын агентлаг болно. Уг судалгааны хөтөлбөрийг Энэтхэгийн Засгийн Газраас өнгөрсөн онд зарлаж байсан ч одоо хэрэгжихэд бэлэн болоод байгаа гэнэ. Нийт 15 сар үргэлжлэх Ангариг гарийг судалгаанаас технологийн шинэ дэвшлийг олно гэдэгтээ Энэтхэгчүүд итгэлтэй байна.




Сэтгэгдэл (1)