Бид өмнө нь төрсөн эцэг эхээ танихгүй Мария хэмээх охины талаар мэдээлж байсан. Грек гаралтай энэ охиныг Ромд хулгайлагдсан байж болзошгүй хэмээн цагдаагийнхан ажиллаж эхэлсэн. Түүнийг асрамжлан халамжилж байсан хүмүүс төрсөн эцэг эх нь биш гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр тогтоогоод байгаа. Охиныг хүчээр гуйлга гуйлгуулж байсан 39 настай Кристос Салис, 40 настай Элефдериа нарыг Грек улсын цагдаа нар баричвилж, хүн хулгайлсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа. Гэмт хэрэгтнүүдий өгсөн мэдүүлгээр Мария охиныг хууль ёсны дагуу өргөж авч халамжилж байгаа гэнэ. Мөн Мария охиныг асрамжлах боломжгүй хэмээн нэгэн эмэгтэй авчирч өгсөн талаар мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэд үе тэнгийн 14 хүүхдийг өөр дээрээ авч, хамт амьдарч байгаа нь хардлага төрүүлсээр байгаа юм. Дээрх хүүхдүүдийн төлөө санаа зовнисон хүмүүс цагдаа руу байнга утасдаж байгаа бөгөөд олон нийтийн анхаарлыг татсаар байна.

