Өчигдөр буюу Даваа гаригийн үдээс хойш ОХУ-ын Волгоград хотын нийтийн автобус дэлбэрлээ. Уг хэргийн улмаас 6 хүн амиа алдаж, шархадсан хүний тоо 33-т хүрээд байгааг Оросын эрх баригчид мэдэгдсэн байна.
Өчигдөр буюу Даваа гаригийн үдээс хойш ОХУ-ын Волгоград хотын нийтийн автобус дэлбэрлээ. Уг хэргийн улмаас 6 хүн амиа алдаж, шархадсан хүний тоо 33-т хүрээд байгааг Оросын эрх баригчид мэдэгдсэн байна. Дээрх хэргийг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн байж болзошгүй хэмээн мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар дүгнэжээ. Сэжигтэн Оросын автономит, Бүгд найрамдах Дагестан улсаас ирсэн 30 настай эмэгтэй гэнэ. Мөрдөгчид хэргийн газраас амьд үлдсэн гэрчүүдийн мэдүүлгэд үндэслэн амиа золиослогч этгээд автобусны зогсоолоос бөмбөг шидсэнээс гэнэт дэлбэрсэн гэж үзэж байна. ОХУ-ын Хойд Кавказ мужийн бүрэлдэхүүнд лалын шашны шилжин суурьшигчид ихээр амьдардаг. Тэд ОХУ-ын дүрэмд захирагдахгүй гэж ихэд тэмцдэг. Волгоград хот нь Дагестанаас 400 орчим километр зайд оршдог байна.


































































