ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медмедев өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Тэрээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Хятадын ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай уулзах юм. 18 дахь удаагийн уулзалтын үеэр ерөнхий сайд Медмедев Хятадын ард түмний асуултад онлайнаар хариулт өгөх гэнэ. Айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны хэд хэдэн чухал бичиг баримтад гарын үсэг зурах юм байна.

