АНУ-ын Невада мужийн дунд сургуульд 12 настай хүү багшийгаа буудаж, өөрийнхөө амийг хөнөөсөн харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Хичээлийн завсарлагааны дараа нэгэн хөвгүүн ангийнхантайгаа муудалцсан байна. Ангийнхаа хөвгүүдийг өмөөрсөн багшийгаа тэрбээр 20 гаруй сурагчийн өмнө буудаад, дараа нь өөрийнхөө амийг хороожээ. Мөн хоёр сурагч бууны суманд өртсөн байна. Азаар сум тэдний мөр болон хэвлийд туссан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Хэрэг үйлдсэн хүүгийн нэрийг олон нийтэд зарлахгүй байхыг сургуулийн удирдлагууд хүсчээ. Хэргийг хагас автомат гар буугаар үйлдсэн бөгөөд хүү бууг хаанаас авсныг одоогоор тогтоогоогүй байна.
Энэ жил Сэнди Хүкийн бага сургуульд буун дуу гарч, бага насны хүүхэд багш нийлсэн 26 хүн нас барсан юм.


























































