
Японы Фукушимагийн атомын цахилгаан станц орчмын зургаан хот, тосгоныг хоргүй болгох нь Японы Засгийн Газрын чухал зорилт болоод байгаа. Тэгвэл Япончууд гурван жилийн дараа буюу 2017 он гэхэд цөмийн хорноос ангижрах зорилт тавьжээ. 2011 оны Цунамигийн үеэр атомын цахилгаан станц дэлбэрсэний улмаас 90 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. Фукушимагийн атомын цахилгаан станцын хорт бодис сүүлийн хэдэн сарын турш асгарсаар байна. Үүний улмаас реакторуудыг хөргөх явцад хүндрэл үүсээд байгаа үнэн. Тиймээс өчигдөр Японы байгаль орчны яамнаас цөмийн аюулыг арилгахад урт хугацаа зарцуулах нь тодорхой болсон талаар мэдэгджээ. Японы Засгийн Газраас нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг 2017 он гэхэд буцааж авчирахаар төлөвлөж байна.