
АНУ-ын Калифорн мужид түүхий тахианы махнаас гэдэсний өвчин үүсгэдэг нян илэрчээ. Энэ нянг “салмонелл” хэмээн нэрлэдэг байна. Чанарын шаардлага хангаагшй дээрх махаар хооллосон хүмүүсийн 42 хувь нь антибиотикт тэсвэртэй халдвараар өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг бактерийн халдвараар 278 хүн өвчлөөд байгаа гэнэ. Жишээ нь, “Foster Farms” компани шинэхэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлэхийг эрмэлдэг ч шалгалтад бүдэрсэн байна. Гэхдээ “Foster Farms” компани 75 жил хүнсний аюулгүй байдлыг чандлан баримталсан хэмээн мэдэгдсээр байгаа юм. Америкт тахианы махны зах зээлийг хангадаг 10 гаруй том үйлдвэрлэгч ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Тиймээс томоохон хүнсний сүлжээнүүдэд тахины мах зарахыг зогсоогоод байгаа ажээ.