Япон улсын Цубука хотын нэгэн циркчин 13 нохойг сургаж, нэгэн зэрэг дээс тоглуулж сургажээ. Энэ амжилтыг Геннисийн номонд бүртгэсэн байна. Эдгээр нохдыг сургахад маш их хичээл зүтгэл, авьяас чадвараа зарцуулсан байна. Энэхүү амжилт нь ноходтой холбоотой бусад амжилтуудаас хамгийн сонирхолтой бас хөгжилтэй нь юм. Нохдыг үсэргэж сурган, тоглуулах нь маш сонирхолтой ажил гэж амьтан сургагч Учида Генишу ярьсан байна. Ноход үсрэх маш дуртай шүү хэмээн тэрээр бахархан ярих дуртай гэнэ.






























































