
Австралийн хүн амын гуравны нэг нь амьдардаг Шинэ Өмнөд Уэльс мужид өнгөрсөн пүрэв гарагт гарсан гал түймэр газар авч, Лос Анжелес хоттой тэнцэх хэмжээний газрыг шатаагаад байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 72 газар гал асч байгаагаас 14 нь хяналтаас гарчээ. Цагдаа нар галын шалтгааныг олж тогтоосон бөгөөд 11,15 настай хоёр хүүхдийг гал тавьсан хэмээн баривчлаад байгаа гэж "CNN" мэдээллээ.
Түймэрт 200 гаруй айлын байшин шатаж, 278 мянган акр газар өртсөн байна. Мөн нэгэн тэтгэврийн хөгшин баасан гарагт байшиндаа угаартан нас баржээ. Энэ их түймрийн утаа нутгийн иргэдийн эрүүл мэндэд хор учруулж байгаа тул бүс нутагт онц байдал зарлаад байгаа юм.
Сэтгэгдэл (1)