Хятадын дөрвөн хотод орон сууцны үнэ сүүлийн саруудад хэдэн жилд байгаагүйгээр өсч байна. Шанхай хотод гэхэд орон сууцны үнэ ханш өнгөрсөн есдүгээр сараас хойш 17 хувиар өсчээ. Бээжин, Шанхай, Шенжен, Гуанжоу зэрэг хотуудад 2011 онд Засгийн Газар үнийн хөөсрөлийг зохицуулах бодлого баримталж эхэлсэнээс хойш анх удаагаа огцом өсч байгаа нь энэ юм. Эрх баригчид эдийн засгийн өсөлт удаашрахаас хамгаалаад хатуу бодлого баримталсаар байгаа. Гэхдээ Хятадын эдийн өсөлт өнгөрсөн 7-9-р сарын хооронд өссөн үзүүлэлт гарчээ. Эдийн засгийн хурдацтай өсөлтөөс, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх хандлагатай гэж иргэд үзэж байна. бодлого боловсруулагчид энэ салбарын үнийн өсөлтийг судлаж, тогтвортой хэмжээнд барих шаардлагатай байна. Орон сууцны үнэ Бээжинд 17 хувь, Гуанжоу, Шенженд 20 хувиар өсчээ.

