Австрали улсад энэ долоо хоногийн Даваа гаригаас эхлэн хээрийн түймэр дэгдэж, онц байдал зарлаад байгаа билээ. Одоогийн байдлаар тус улсын хэмжээнд 59 хэсэгт гал түймэр унтраагүй байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс аврах хүн хүчийг нэмэгдүүлэн, 3000 гаруй гал сөнөөгч өмнөд мужуудад асч байгаа түймрийг унтраахаар ажиллаж байгаа ажээ. Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй их хүн хүчийг зарцуулсан байгалийн гамшигт үзэгдэл болжээ.

Австралийн цаг уурын албанаас салхины хурд цагт 100 км байгаа боловч, чийг багатай хуурай орчинд аврагчид ажиллана байна гэдгийг мэдэгдсэн байна. Цаашид түймэр газар авах магадлалтай байгаа тул шаардлагатай бүх арга эхмжээг авчээ. Тухайн бүс нутагт оршин суугаа иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, сургууль цэцэрлэгүүдийг хаасан байна. Австраид сүүлийн хэдэн сарын турш хур бороо ороогүй, хуурайшилт ихтэй байсны улмаас түймэр дэгдлээ. Гэхдээ азаар өнгөрсөн Мягмар баригт 5 мм орчим зузаантай хур тунадас оржээ.