“Форбес” сэтгүүлд нийтлэгддэг Азийн тэргүүн баячуудыг Хятадын тэрбумтан Ван Жианлин хошуучилсан байна. Нийт 14,1 тэрбум долларын хөрөнгөтэй тэрээр Хятадын Киандо хотод “Made in China” Холливудыг барьж байгуулахаар зэхэж байгаа ажээ. Энэхүү төслийн хүрээнд бичлэгийн студи, кино театр, дээд зэрэглэлийн найман зочид буудал, усан санг барьж байгуулах юм байна. Нээлтэд нь Леонардо Ди Капрео, Николь Кидман, Жон Травольта зэрэг одод оролцохоор болжээ. Энэ нь нийтдээ 10 мянган метр квадрат талбайтай дэлхийн хамгийн том кино цогцолбор болох юм. 2016-2017 онд хэрэгжих уг төслийн дараагаар Хятадын кино урлаг хүчээ авч магадгүй.



