АНУ-ын сэтгэцийн эмч нарын нийгэмлэгээс насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь тодорхой нэгэн тохиолдолд сэтгэцийн хямралд өртөж байсан гэсэн судалгааг хийжээ. Ялангуяа, 18-25 насны залуусын 40 орчим хувь сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан гэсэн дүн мэдээг гаргасан байна. Сүүлийн үед сургуулийн орчинд буу зэвсэг барьж, халдлага үйлдсэн хэрэг шил дараалан гарах болсон. АНУ-ын засаг захиргаанаас сэтгэцийн өвчтэй хүнд буу зэвсэг олгох эрх өгөхгүй байх хуулийн зохицуулалт оруулсан юм. Тиймээс буу зэвсэг эзэмшихийн тулд заавал сэтгэцийн эмчид хандах шаардлагатай болжээ. Ер нь АНУ-д аль 1970-аад оноос буу зэвсгийн наймаа хүчээ авч эхэлсэн бөгөөд энэ төрлийн бизнес цэцэглэсэн гэж хэлж болно.

