Африкийн ихэнх оронд айлын том хүү давуу эрх эдэлдэг. Эцэг эхийнхээ хөрөнгийг том хүү юмуу түүний үр хүүхэд өвлөж хоцордог байна. Африк эмэгтэйчүүд энэ мэт хүйсийн тэгш бус байдлаас үүдээд өмч хөрөнгөгүй үлддэг ажээ. Тэгвэл Африкийн Боцвана улсын эгч дүү дөрөв энэ уламжлалыг эвдэхээр шийджээ. Өнгөрсөн сард 80 настай Эдит Муси болон түүний гурван дүүгийн үүсгэсэн эд хөрөнгийн маргааныг шүүхээс шийдвэрлэсэн байна. Тэд Кени улсад жижигхэн байшинтай . Гэвч эгч дүү нар хүүхэд ахуй насандаа тоглож өссөн байшиндаа хамтран амьдрахыг хүссэн боловч шүүхээс зөвшөөрөхгүй байгаа ажээ. Боцвана улс уламжлалаа чандлан хадгалдаг орон гэнэ. Тийм ч учраас нийгэм өөрчлөгдөж байгаа ч гэсэн уламжлалыг өөрчлөх аргагүй гэж үзэн зүтгээд байсан юм. Гэвч эгч дүү нар байшингаа өмчилж авч чадсан байна.




Сэтгэгдэл (1)