Бразиль улсын Засгийн Газар газрын тосны өрөмдлөг хайгуул хийхийг сүүлийн үед ихээхэн дэмжих болжээ. Энэ ажилд гадаадын компаниудыг оролцуулах болсоны иргэдийн дургүйцлийг төрүүлж, жагсаал хийхэд хүргэсэн байна. Жагсаалд оролцогчид газрын тосны хамгийн том ордыг ашиглах эрхийг гадаадынханд өгсөнд ихэд дургүйцэн, эцсээ хүртэл тэмцэхээр шийдсэн бололтой. Уурлаж хилэгнэсэн жагсагчид дэлгүүр хоршооны цонхыг хага цохисон байна. Цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулах хий цацаж, резин сумаар бууджээ. Тус улсын хамгийн том орд болох Либрагийн ашиглалтын гэрээг хийсэндээ Засгийн Газар нь сэтгэл хангалуун байгаа юм. Энэ ордын 50 орчим хувь нь гадаадынх компанийн мэдэлд очиж байгааг иргэд эсэргүүцсээр байна.
