Номхон далайд байдаг Кирибати гэдэг бяцхан арлын иргэд Шинэ Зеландад амьдрах эрх хүсэх болжээ.

Номхон далайд байдаг Кирибати гэдэг бяцхан арлын иргэд Шинэ Зеландад амьдрах эрх хүсэх болжээ. Учир нь далайн усны түвшин нэмэгдэж, тус арал живэхэд ойрхон ирсэн ажээ. Далайн бохир ус Кирибати арлын үржил шимтэй газруудыг үгүй хийж байгаа учраас 2030 он гэхэд хүн амьдрах аргагүй болно гэж эрдэмтэд үзэж байна. Одоогоор тус арал дээр 100 гаруй мянган хүн амьдардаг учраас тэндхийн иргэдийн аюулгүй байдал хөндөгдөх болжээ. Эрдэмтэд дараагийн хэдэн зуун жилийн турш дэлхийн дулаарал үргэлжилж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.