Өвчтнүүдэд туслах нэгэн роботыг зохион бүтээжээ. Энэ нь өвчтэй хүмүүсийг илрүүлж, эмчид яаралтай хандахыг сануулдаг учраас ирээдүйд хүмүүсийн эрүүл мэндийн сайн туслагч болж чадах юм. Ингэхдээ тэрээр зүрхний цохилт, цусны даралт зэрэг нийтлэг өвчний талаар мэдээлэл өгдөг юм. Роботын дэлгэцэн дээр өвчтөнүүдийн эрүүл мэндийн талаарх зураг гарч ирэх бөгөөд ямар нэгэн сэжигтэй зүйл илэрвэл эмчид үзүүлэхийг сануулж байгаа хэрэг юм. Мөн RP-VITA хэмээх iRobot-ыг туршиж байгаа бөгөөд үүнийг зөвхөн эмнэлэгт ашигладаг байна. Уг робот өвчтөнүүдтэй видео хурал хийж, биеийн байдлынх нь талаар мэдээлдэг. Гэхдээ энэ роботыг зөвхөн хөдөлгөөний чадвараа алдсан өвчтөнүүдэд зориулан бүтээжээ.

