Байнгын зовиуртай байдаг 10 хүн тутмын 4 нь дуртай дуугаа сонсвол тайвширч, биеийн байдал нь дээрддэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Байнгын зовиуртай байдаг 10 хүн тутмын 4 нь дуртай дуугаа сонсвол тайвширч, биеийн байдал нь дээрддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Туршилтаар поп хөгжим сонсох нь өвчтнүүдийн 21 хувьд нөлөө үзүүлж байсан бол сонгодог хөгжим 17 хувь, рок хөгжим 16 хувьтайгаар нөлөөлсөн гэнэ. Энэхүү судалгааг 1500 гаруй хүнийг хамруулан хийсэн бөгөөд хөгжим залуу хүмүүст илүү хүчтэй нөлөө үзүүлдэг гэж үзэж байна. 16-64 насны хүмүүсийн 66 хувьд хөгжим тустай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь хөгжим сонсох нь хүмүүсийг тайвшруулж, тогтвортой болгож байгаа тул амьдралын хэв маягт өөрчилж авчирч байгаа гэсэн үг юм.