Лхагва гаригийн байдлаар дэлхий зах зээл дээр газрын тосны үнэ ханш буурсан мэдээлэл байна. Үүнд АНУ-ын газрын тосны түүхий эд нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Лхагва гаригийн байдлаар дэлхий зах зээл дээр газрын тосны үнэ ханш буурсан мэдээлэл байна. Үүнд АНУ-ын газрын тосны түүхий эд нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Нью-Иорк хотын худалдааны бирж дээр нэг баррель нефтийн үнэ 1,44 ам.доллараар буурч, 96,86 ам.долларт хүрсэн байна. Харин Европын зах зээл дээр нэг баррель нефть 107,8 ам.долларын ханштай байна. Газрын тосны нийлүүлэлт 5,2 сая баррелиар өсч, долоо хоногт дунджаар 378,8 сая баррель нефть нийлүүлж байгаа гэсэн үзүүлэлт гарчээ. Харин газын хийн нийлүүлэлт 0,8 сая баррелиар буурлаа. Улс орнуудын эдийн засгийн байдал муудаж эхэлмэгц түүхий эд, нефтийн үнэ ханш өсдөг. АНУ-д өнгөрсөн есдүгээр сард 148 мянган ажлын байр шинээр бий болсон нь эдийн засаг сэргэхэд нөлөөлж байна.