
Хятад, Өмнөд Солонгос улсын эрх баригчид Япончуудад сануулга өглөө. Учир нь Япончуудыг арлуудын маргааны талаар бодит байдлыг дэвэргэсэн дүрс бичлэгийг интернэтэд нийтэлсэн гэж үзэж байгаа юм. 87 секунд үргэлжлэх тус бичлэгт Японы Такешима, Өмнөд Солонгосчуудын Докдо гэж нэрлэдэг арлыг Японы эзэмшил мэтээр дүрсэлжээ. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд “манай Докдо арлын талаарх энэхүү худал мэдээллээ устга” хэмээн шаарджээ. Мөн Японы Засгийн Газар, өдөөн хатгасан, буруу ташаа мэдээлэл хоёр орны харилцааны хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр хүчтэй шүүмжилж байгаа ажээ. Харин Хятадын гадаад хэргийн сайд Хуа Чуньюн Япончууд, Хятадын Диаов арлыг өөрсдийнх гэж үзсэн нь хууль бус үйлдэл хэмээн тайлбарлажээ. Мөн Хятадын нутаг дэвсгэрт хамаарахыг нотолсон түүхэн баримт цөөнгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү, интернэтэд тавигдсан дүрс бичлэг арлын маргааныг дэвгэж байна.
Сэтгэгдэл (1)