Хэрвээ та нохойгоо лаазанд савласан хатаасан махаар хооллодог бол өвчлөх эсвэл үхэх шалтгаан болдог гэдгийг АНУ-ын хоол хүнс ба мансууруулах бодисын удирдлагын төвөөс мэдэгдэж байна.
Хэрвээ та нохойгоо лаазанд савласан хатаасан махаар хооллодог бол өвчлөх эсвэл үхэх шалтгаан болдог гэдгийг АНУ-ын хоол хүнс ба мансууруулах бодисын удирдлагын төвөөс мэдэгдэж байна. Тус байгууллагаас хатаасан мах идсэнийхээ дараа өвдсөн 10 муур, 3600 гаруй нохойг шинжлэн дүгнэлт гаргажээ. Дүгнэлтээр дээрх өвчилсөн нохойнуудын 580 нь үрэгдсэн болохыг тогтоожээ. Гэхдээ ямар брэндийн мах идсэнээс ийм үр дагавар гарч байгааг дурдаагүй бөгөөд тахиа, нугасны махнаас хордсон болохыг тогтоожээ. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь Хятад улсаас орж ирсэн болохыг тэмдэглэсэн байна. Энэ бүтээгдхүүнийг хэрэглэсэн нохойнуудад хоолонд дургүй болох, сульдах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Тиймээс дээрх хүнсийг нохойндоо идүүлэхгүй байхыг сануулсан байна.

