Хятад улс ухаалаг гар утасны хэрэглээгээрээ АНУ-г давж, хамгийн том зах зээлтэй улс боллоо. Android болон iOS системийн ухаалаг гар утас Хятад улсад 146 сая ширхэг зарагдсан бол АНУ-д 221 сая ширхэг зарагджээ. Харин 3 дах том зах зээл болох Их Британи улсад 43 сая гар утас борлуулагдсан байна. Өмнөд Солонгос 30 сая, Герман 27 сая, Япон 29 сая, Канад 23 сая ширхэг ухаалаг гар утас худалдан авчээ. Харин Хятад улсын хувьд зах зээл өндөр хөгжиж байгааг дагаад ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдэж байна.

