Хятадад дунд сургуулийн хана нурсанаас хүүхэд амь насаараа хохирсон хэрэг гарлаа. Тодруулбал, 2 хүүхэд нас барж, 4 нь хүнд шархдаад байгаа ажээ. Хятадын Юннан мужийн Шеншион дүүрэгт сургуулийн ханыг нүүрс ачиж явсан машин мөргөсний улмаас нурсан гэнэ. Орон нутгийн захиргаанаас нас барсан хүүхдүүд 12 настай басйан гэж зарлалаа. Дээрх барилгын компанийн удирдлагууд 2008 онд сургуулийн барилгын нураасан хэрэгт орон, буруутгагдаж байжээ. Хамгийн сүүлд эмнэлэгт барилгын ажил гүйцэтгэж байхдаа 4 хүүхдийг шархдуулсан байна.