Энэтхэгийн нэгэн тосгонд 13 настай охиныг гурван залуу хүчиндэж, амьдаар нь шатаасан талаар тус улсын хэвлэлүүдэд нийтэлжээ. Хохирогч охины биеийн 80 гаруй хувь нь түлэгдсэн тул эмнэлэгт очоод шархаа даалгүй нас барсан байна. Амиа алдсан охин Энэтхэгийн хойд хэсэгт байдаг Уттар Парадеш хотоос ирсэн, наймдугаар ангийн сурагч байжээ.
Охины гэр бүлийнхэний цагдаад өгсөн мэдээллээс үзвэл, эгчтэйгээ хамт ферм рүү очоод, эргэж ирэх замдаа тосгоныхонд хүчиндүүлсэн гэнэ. Энэ талаар тосгоны иргэд ч гэрчилж байгаа ажээ. Охин аюулд ороод тосгоныхоо бусад хүмүүст мэдэгдэхийг хүссэн боловч гэмт этгээдүүд түүнийг шатаасан гэнэ. Түүний гэр бүлийнхэн, хөршүүд нь хэргийн газар ирэхэд галд шатаж байхыг нь олсон байна. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийг цагдаа нар баривчлан саатуулж эхэллээ. Энэ оны эхээр 23 настай эмэгтэйг 6 хүн хүчиндэж, дэлхий нийтийг цочроогоод байсан юм. Ер нь, Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж байгааг бол дээрх аймшигт хэргүүд гэрчилсээр байна.