Хятадад 100 гаруй жоомны аж ахуй байгуулагджээ. Энэ нь хүн амын дунд хөгшрөлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед маш хямд эм болох гэнэ.
Хятадад 100 гаруй жоомны аж ахуй байгуулагджээ. Энэ нь хүн амын дунд хөгшрөлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед маш хямд эм болох гэнэ. Учир нь жоом идэх нь биеийн эсэргүүцэл сайжруулдаг гэж тэд итгэдэг. Хятадын хойд хэсэгт жоомыг зөв аргаар идэхийн тулд халуун тосонд хоёр удаа шарах арга хэрэглэдэг ажээ. Дараа нь шаржигнасан, шүүслэг болдог хэмээн 43 настай Ванг Фумин ярьжээ. Ванг Фумин нь Шандон мужид байх фермдээ 22 сая гаруй шавьж үржүүлж чадсан байна. Шарж болгосон жоомоо гоймон байцаа зэрэгт хольж таваглаж иддэг. Энэ нь халуун ногоо идсэнээс амттай болдог гэнэ. Хятадууд ихэнхдээ өвчин анагаах зорилгоор жоом иддэг байна.