АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч Мягмар гаригт Конгрессын хуралдааныг зарлаж, цагаачлалын хуулийг энэ онд багтаан шинэчлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. “Бид цагаачлалын хуулийг шинэчлэх шаардлагатай. Энэ нь эдийн засагт сайнаар нөлөөлж, үндэсний аюулгүй байдлыг хамгаална. Ард иргэдэд ч тустай” хэмээн тэрээр хэллээ. Цагаачлалын системийг өөрчлөх асуудалд Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүд санал зөрөлдөөнтэй байгаа гэнэ. Америкт цагаачилж байгаа иргэдээс авах төлбөрийг нэмэгдүүлэх асуудал нь маргааны гол сэдэв юм. Одоогоор тус улсад 11 сая орчим хүн зөвшөөрөлгүйгээр цагаачлан амьдарч байгаа гэсэн мэдээлэл байдаг. Үүнийг хилийн аюулгүй байдал, урилгаар хөдөлмөр эрхлэх хөтөлбөр, хууль бус цагаачдын эрхийг хамгаалах зэрэг олон асуудалд анхаарах болжээ.
