Хойд Солонгосын хоёр дилломат ажилтныг Панам улсад саатуулжээ. Учир нь Хойд Солонгосын усан онгоцны экипаж, Панам улсын нутгаар дайран өнгөрөхдөө их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсаныг илрүүлээд байгаа юм. Уг усан онгоцоор Куба улсаас зэвсэг зөөж байсан гэж Панамын үндэсний аюулгүй байдлын сайд мэдэгдлээ. Тус улсын прокурорууд дипломат ажилтнуудыг байцаан шалгасан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Дээрх экипажид 35 хүн багтаж явсаны ихэнхийг нь суллаж, Хойд Солонгос руу буцаагаад байгаа ажээ. Панам улсын прокурорын газраас уг хөлөг онгоцыг цаашид нарийвчлан шалгаж, мөрдөн байцаалт явуулахаар болжээ. Учир нь Куба улсаас Хойд Солонгосыг зорьж явахдаа хар тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ажээ.


