Сирийн Засгийн Газар хоригдол солилцох гэрээний дагуу 62 эмэгтэйг сулласан тухай Аль Жазера мэдээллээ. Ливан, Турк, Сирийн гурван талт хэлэлцээрээр суллагдсан эдгээр эмэгтэйчүүдийн талаар Сирийн эрх баригчид ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Сирийн хойд хэсэг дэх босогчдын бүлэгт багтаж явсан 9 Ливан эмэгтэйг 17 сарын турш хорьжээ. Мөн суллагдагсдын дотор Турк, Катар, Леваны улс төрийн хоригдол эмэгтэйчүүд байгаа юм. Суллагдсан эмэгтэйчүүд эх нутагтаа буцах болсондоо ихэд баярлаж байгаа гэнэ. Одоо хэдэн арван мянган жирийн иргэд ямар нэгэн ял шийтгэл хүлээгээгүй мөртлөө Сирийн дэглэмд хоригдож байна. Хүний эрхийг хамгаалагчид Сирийн шоронд харгислал, тамлан зовоолт бодитой оршиж байгааг шүүмжилсээр байна.





