АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн 35 орны удирдагчийн яриаг чагнасан талаар Ройтерс агентлагт дурдсан байна. АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноудений задруулсан материалд энэ талаар дурдсан гэж Их Британийн “Гардиан” сонинд мөн нийтлэлээ. Бусад улс орнуудын төрийн байгууллагуудын хэлтэс, тэдгээрийн бичиг баримт, вэб сайтуудаар дамжуулан удирдагчдын утасны дугаарыг олж авчээ. Мөн Америкийн төрийн байгууллагуудаас гадаадын улс төрчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцахыг шаардаж байсан гэж баримтад өгүүлсэн байна. Саяхан Германы удирдагч Ангела Меркелийн утасны дуудлагыг чагнасан тухай мэдээлэл тархсан нь хоёр орны харилцаанд сэв суулгасан зүйл болсон юм. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн 35 орны удирдагчдын 200 гаруй утасны дугаарыг олж, ажил хэргийн нууцынх нь талаар мэдээлэл цуглуулсан гэж “Гардиан” сонинд бичжээ. Тэдгээр улс төрчдийн нэрсийг хараахан илрүүлээгүй байгаа бөгөөд энэ асуудлыг Брюселльд болох Европын холбооны ажиглагчдын уулзалтаар хөндөх юм.








Сэтгэгдэл (1)