
Франц, Германы удирдагчид нэн даруй Америкийн тагнуулын асуудлаар яриа хэлэлцээ хийхээр болжээ. Энэ талаар Германы канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна. Тэрээр мөн нууцаар мэдээлэл авсан асуудалд нэгдсэн ойлголтод хүрэхээс нааш хамтран ажиллахад бэрхшээлтэй байгаа тухайгаа ярьжээ. Одоогоор Брюсельд тагнуулын ажиллагааг хэрхэн явуулсан талаарх ажиглалт, судалгаа үргэлжилж байгаа юм. Тэрээр маш их бухимдаж, уучлалт гуйсан үг хэлэхийг АНУ-аас хүлээж байгаа тухайгаа ч дурджээ. Францын жирийн иргэдийн болон Германы канцлерийн утасны мэдээллийг хулгайлсны хариуд АНУ тодорхой тайлбар өгөхийг Европчууд шаардсаар байна.