Дэлхийн хамгийн үнэтэй хуримын бялууг хийж Геннисийн амжилтын номонд бүртгэгджээ. 52 сая долларын үнэтэй бялуу байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл Английн нарийн боовны тогооч Честер хэмээх хүн дэлхийн хамгийн үнэтэй энэ бялууг хийжээ. Бялууг 4 мянган ширхэг алмаз эрдэнээр бүрж, шигтгэсэн байна. Гэхдээ энэ бялуугаа Английн нэгэн олон нийтийн арга хэмжээн дээр дэлгэн тавих юм. Түүнээс өмнө 2011 онд 20 сая долларын үнэтэй бялуу хийж дээд амжилт тогтоож байжээ. Эрдэнэсээр чимсэн энэ бялууг идэхээс ч хайран харагдаж байгаа биз. Англид хуримын бялуу дунджаар 540 долларын үнэтэй байдаг гэнэ.



