Өвөр Монголд 280 гаруй сурагч үдийн цайндаа хордсон хэрэг гарлаа. Өвөр Монголын Баотоу хотын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа цайны газарт хооллосоны дараагаар гэдэс нь өвдөж, бөөлжих зэрэг зовиур илэрсэн гэнэ. Сурагчдын зарим нь эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч азаар ямар нэгэн аюулгүй гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Тус сургуулийн цайны газарт 3000 орчим сурагч хооллодог гэнэ. Хордлого авсан хүүхдүүд бүгдээрээ гуравдугаар танхимаас хоол авсан тул тэндхийн тогооч нарыг байцаан шалгаж эхэллээ. Баотоу хотын Донгхи дүүрэгт байрлах тус сургуульд өсвөр насны 4000 гаруй хүүхэд суралцдаг юм.



