Transformers киноны шинэ хувилбарын зураг авалтыг хийж байх үеэр найруулагч Майкл Бэй халдлагад өртлөө. Ийнхүү багийн гишүүн Хонгконгт Хятадын дээрэмчдийн халдлагад өртөж, зураг авалт хоёр дахь удаагаа саатжээ. Киноны багийнхан Каулүн хотын нэгэн өндөр барилгын орой дээр зураг авч байхад дөрвөн залуу гэнэт гарч ирэн, найруулагчаас мөнгө нэхсэн байна. Цагдаа нар дээрэмчдийн нэгийг нь баривчилсан боловч, гурвыг нь эрэн сурвалжилсаар байгаа гэнэ. Тиймээс Майкл Бэй киноны зардал болгож 8 мянган паундын нөхөн олговор шаардаж буй ажээ. Тэрээр нүүрэндээ шарх авч, эмнэлэгт хүргэгдлээ.

