
Самсунг компани “Галакси” ухаалаг гар утсаараа энэ төрлийн зах зээлийг эзэлж чаджээ. Тус компанийн “Галакси” гар утасны хэрэглээ 26 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн долоогоос есдүгээр сарын хооронд нийт 8,24 триллион буюу 7,6 тэрбум долларын ашигтай байжээ. Энэ нь өнгөрөгч саруудад олон баяр давхацсан болон компанийн зүгээс борлуулалтын сүлжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Нокиа, Самсунг компаниуд гар утасны борлуулалтаараа өрсөлддөг. Самсунг компанийн бүтээгдэхүүн Эйппль брэндийг бодвол илүү хямд боловч ашиг орлогоороо тэргүүлсээр байна. Эйппль компанийг борлуулалтаар гүйцэж түрүүлсэн ч цаашид шинэлэг, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага байгааг менежер Ким Сун Сү мэдэгджээ.
Сэтгэгдэл (2)