Холливудын хамгийн сайхан хосуудын нэг болох Орланда Блүм, “Victoria Secret”-ийн загвар өмсөгч Миранда Кер нар салжээ. Зургаан жил хамтдаа амьдарсан хосууд салж байгаа ч цаашдаа сайхан харилцаатай хэвээр байна гэж мэдэгджээ. 36 настай Британийн жүжигчин, 30 настай Австралийн модель хоёр 2007 оноос эхлэн болзож эхэлсэн юм. Тэд хоёр настай хүүтэй бөгөөд өнгөрсөн жилээс хосуудын харилцаа таагүй байгаа талаар хэвлэлүүдэд нийтэлж байжээ. Хосууд салсанаар хувийн амжилтаа ахиулах болно гэдгээ мэдэгдсэн байна.













