зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, хүчиндүүлсэн найз бүсгүйнхээ өшөөг авчээ

2013-10-26
0
ЖИРГЭХ
Энэ долоо хоногт гарсан гэмт хэргийн тоймыг хүргэж байна.
Энэ долоо хоногт гарсан гэмт хэргийн тоймыг хүргэж байна.

d7d45616cc64e5dabigБоловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр ажилтнаа зодож, ажлаасаа халагдлаа
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн хэлтсийнхээ мэргэжилтэн Г.Амарсанааг  зодсон мэдээлэл энэ долоо хоногт  гарав.  Технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанаа нь одоогоор Тайланд улсад  эмчлүүлж байгаа аж.  Тодруулбал,  энэ сарын 5-нд болсон дэлхийн багш нарын өдрөөр 1000 багш явган аялалд явсан. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрынхан Цэцээ гүний ойролцоох амралтын газар архи ууцгаасан байна. Г.Амарсанаа ядарсан тул өөр гэрт амарч байгаад дарга нарын байрласан газар ортол нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр агсамнаж, “Чи намайг дарга гэж дуудалгүй архи хундагалж өг гэлээ”гэж уурласан байна. Улмаар Г.Амарсанаа руу 0,75 летрийн архины шил шидсэн нь толгойных нь гавлын ясыг хагалж, хүндээр гэмтээсэн аж. Тэгвэл Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ “Би албан томилолтоор гадаадад ажиллаад ирсэн. Ийм явдал болсон нь үнэн. Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргаар ажиллаж байгаа Х.Батбаярт  хариуцлага тооцож, ажлаас халах арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн юм.

index”Mon Metal” компани захиалж, “Green tower” компани гүйцэтгэж барилгын өргөгч удирдлагагүй болов
Баянгол дүүргийн XVIII хороонд байрлах “Мангут” эмнэлэгт өнгөрөгч лхагва гарагийн 17.00 цагийн үед гэнэт их дуу чимээ гарч, тус эмнэлгийн 408 тоот өрөөнөөс өвчтнүүд айж сандралдан гарч ирцгээсэн гэнэ. Гэтэл эл эмнэлгийн өмнө барьж буй барилгын өргөгч цамхаг нурж, ханыг нь мөргөсөн байжээ. "Мангут" эмнэлэг шинэ байрандаа ороод хоёр жил болж байгаа аж. Гэтэл ийн өргөгч мөргөснөөс болж одоогоор хоёр, тав, гурав, дөрөв, хонгилын хана цуурч эхэлсэн байна. Эмнэлгийнхний зүгээс холбогдох газарт гомдол мэдүүлээд байгаа гэнэ.  

Харин Нийслэлийн онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад "“Green tower” компанийн барьж буй барилгын цахилгаан тасарснаас өргөгч дамхаг удирдлагагүй болж ийнхүү нурж унасан. Одоогоор тус эмнэлгийн байрны цонх хагарч, хананд цууралт үүссэн байна.  Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн хамт очиж тухайн газар ажилласан.  Одоогоор холбогдох байгууллагууд үзлэг шалгалтыг хийж байна" гэв.  Энэхүү эмнэлэг нурааж, хүн бэртээх шахсан  орон сууцыг ”Mon Metal” компани захиалж, “Green tower” компани гүйцэтгэж байгаа юм билээ.

5243508646c43fe9bigХохирогчийг найз бүсгүйг нь хүчиндсэн учир буудаж хөнөөжээ
Налайхад гарсан хүн амины онц ноцтой хэргийг үйлдсэн А.Мэндбаяр мэдүүлэг өгч эхэлжээ. Тэрбээр, найзыгаа баарны гадаа авч очоод зургаан удаа буудан амь насыг нь хохироох болсон шалтгаанаа үргэлж дарамталдаг байсан, мөн хайртай бүсгүйг маань хүчирхийлсэн учраас өс санан буудаж алсан хэмээн тайлбарласан талаар эх сурвалж мэдээллээ.

Тэр хоёр багын найзууд байсан ч талийгаач Э нь үргэлж дарамталдаг, Хятадад сурахаар явсан хойгуур нь найз бүсгүйг нь хүчирхийлсэн учраас гэр бүлийнхэндээ ч хэлэлгүй нууцаар эх орондоо ирэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Одоо сэжигтэнд Тусгай ангийн 91-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд найз бүсгүй Д-г нь гэрчээр татаад байгаа аж.

b3ffccfcf9454592big“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг суллаагүй гэв
“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг өнгөрсөн долоо хоногт мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Тэгвэл түүнийг суллагдаж Солонгосруу явсан хэмээн зарим сайтаар мэдээлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Т.Энхболдсодонг батлан даалтад гаргаагүй. Төв аймгийн урьдчилан хорих төвд үргэлжлүүлэн саатуулж байгаа" гэв. Т.Энхболдсодон нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр дотно нэгэн бөгөөд түүнийг  их хэмжээний мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр саатуулаад байгаа юм.

c7d399d4c2a98f53originalП.Энхмөнх хүн хүчиндсэн эсэх нь удахгүй тодорхой болно
Алдарт уяач Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхийг хүчингийн хэрэг үйлдсэн гэж хэвлэлээр бичиж байгаа билээ.  Тэгвэл өдгөө хүчиндүүлсэн гэх бүсгүй, П.Энхмөнхийн хамт шалгуулж байна. Учир нь П.Энхмөнх тус эмэгтэй санаатайгаар их хэмжээний мөнгө салгах гэж ийм үйлдэл гаргасан гэж гомдол мэдүүлжээ. Харин эмэгтэй өөрийг нь хүчиндсэн гэж гомдол мэдүүлсэн учир хоёуланг нь шалгаж эхлээд байгаа юм. Ямартаа ч эмэгтэйн үрийн шингэнээ арчсан гэх цаасыг шинжилгээнд өгсөн байгаа учир удахгүй хариу нь гарахыг холбогдох албаныхан хэлж байна. Тиймээс хэн нь үнэн яриад байгааг холбогдох албаныхан тун удахгүй тодорхой болгох биз ээ.

452a9941fda3bf2bbigШ.Батхүү хуурамч гарын үсэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ
"Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тэгвэл тус хэргийн талаар Х.Тэмүүжин сайд хэлэхдээ "Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэдгээ хүлээсэн. Хуурамчаар үйлдсэн гэдэг нь нотлогдвол Эрдэнэт-ийн Ж.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Гэхдээ одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу үгүй юу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна" гэв.

тэмүүжин1”Гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө ”атман” гэж үздэг 3 хүнийг шалгаж байгаа”
Өнгөрсөн долоо хоногт Налайн дүүрэгт зургаан удаа буудуулж нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийн цаана гэмт хэргийн ертөнцөд зартай нэгний хүүхэд байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон. Тэгвэл  рецедив гэмт хэрэгтэн буюу засрашгүй хэрэгтнүүд цагдаагийн хяналтанд байдаг эсэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-Өмнө нь гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө "атман" гэж үздэг байсан тэр хүмүүсийн хүүхдүүд энэ хэрэгт холбогдсон. Хуулийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагад тодорхой чиг үүргийн өгсөн. Тодруулбал, Өмнө нь удаа дараа  гэмт хэрэг хийж байсан хүмүүс хаана юу хийж байгаа вэ. Та нарын хяналтанд байгаа юу? гэсэн асуудлыг тавьсан. Тэд хариуд нь хяналтанд байгаа гэсэн. Гэмт хэргийн ертөнцөд зартай гурван хүн хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ. Тиймээс рецедив  гэмт хэрэгтнүүд хуулиас гадуур явах боломж бол байхгүй. Хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээнэ. Мөн УИХ-ын гишүүн байна уу, төрийн албан хаагч хэн ч байсан хэрэг хийсэн бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ хэрэг хийсэн эсэхийг хэн шийддэг вэ гэвэл шүүх шийднэ.

баянсэлэнгэЗ.Баянсэлэнгийн гар хөл бологсдод 5 сарын хорих ял оноолоо
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх нөхдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд боллоо.
    Энэ хэргийн тухайд МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Өчигдөр болсон шүүх хуралдаанаар МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт  шүүхээс таван сарын ял оноолоо.Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тул оноолоо. Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тул оноолоо.

нарантуулШатсан захаас сумын гурван ширхэг хонгио олджээ
"Нарантуул" худалдааны төвийн хүнсний зах шатсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч одоогоор галын дүгнэлт болоод хохирлын хэмжээ гараагүй байна. Уг нь өнгөрсөн долоо хоногт гарчих байх гэж албаныхан хэлж байсан ч одоог болтол гараагүй байгаа юм.

Гал гарсан шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьж байгаа ч "Дүнжин гарав" худалдааны төвтэй холбож мөн гадны нөлөөтэй гэх хүн олон байгаа юм. Тэгвэл "Нарантуул" захын удирдлагууд ч галыг гадны нөлөөтэй, санаатайгаар тавьсан гэж үзэж байгаа аж. Өмнө нь тус захад гурван ч удаа гал гарч байсныг тэд цахилгаан хэрэгсэл, газтай холбож ойлгодог байсан ч энэ удаагийнхыг 100 хувь гадны нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна. Учир нь тус захад байрлах аравдугаар цайны газрын орчмоос ака бууны гурван ширхэг сумны хонгио олдсон аж. Хүнсний захын цэнхэр дээврийн зад буудаад дээшээ гарчихсан байсныг нь Ш.Сайхансамбуу захирал өөрийн биеэр очиж харсан байна. Энэ тухайгаа ч олон нийтэд мэдэгдэв.   Мөн дээвэрт нь 20 гаруй см-ийн хэмжээтэй нүхнүүд гарсан байсан гэнэ. Иймэрхүү асуудлууд байгаа учир галын дүгнэлт удаж байгааг үгүйсгэхгүй юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу галын дүгнэлтийг хүүхэд нохойн доог шиг хөгийн дүгнэлт гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэдгээ ч хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.23.51.6)
    ednii gemt hergiin toimuud uneheer davgui shuu
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.21.106.103)
    Цайны газруудынх нь газнууд нь буудаад бүр хурдан шатсан байлгүй дээ. Түүнээс биш тэр том газар сахиул энэ тэр байдаггүй юм уу? 20 буудаад байхад сонсохгүй байна гэж байх уу
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • Garchig n yu ve (122.201.28.98)
    Garchig n yamar uchirtain be, bitgii ingej 2in hoorond neree idsen yum hiij bgaach.
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 49 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 1 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 44 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 44 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 44 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 44 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК